Үйлчилгээний нөхцөл
1 . Нийтлэг журам
1 . 1 “Toono” нь хэрэглэгч хоорондын хэлцлийг хурдан, хялбар, найдвартай гүйцэтгэхэд туслах цахим зарын платформ юм. Хэрэглэгчдэд бүх төрлийн зар нийтлэх, танилцах боломжийг олгох зорилготой.
1 . 2 Хэрэглэгч нь “Toono”-д хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх үүрэгтэй ба нэвтэрч, ашигласнаар үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
1 . 3 Хэрэглэгч сайтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглана . Хууль бус, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй, зар сурталчилгаа болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс нийтлэхийг хориглоно.
2 . Хэрэглэгчийн бүртгэл, шаардлага
2 . 1 Хэрэглэгч нь бүртгэлээ баталгаажуулахаас өмнө Үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн сонголтыг сонгон, чагтлах хэсгийг дарж идэвхжүүлснээр дээрх нөхцөлүүдийг дагаж мөрдөнө.
2 . 2 Хэрэглэгч сайтад өөрийн цахим шуудангийн хаягаар бүртгүүлж, нууц үг үүсгэн ашиглана. Хэрэглэгч өөрийн нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Мөн хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
3 . Талуудын эрх, үүрэг
3 . 1 Хэрэглэгч сайтаар дамжуулан өөрийн санал болгож байгаа зар бүхий мэдээллийг нийтлэх эрхтэй.
3 . 2 Хэрэглэгч өөрийн нийтэлсэн зарийн үнэн зөв байдал, чанар, аюулгүй байдал, хууль дүрэмд харшлахгүй байх тал дээр өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
3 . 3 Сайт нь хэрэглэгчийн аливаа үйлдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд, тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон сайтад учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.
3 . 4 Сайт нь нийтлэгдсэн аливаа зар бүхий мэдээллийг холбогдох зургийн хамт сайт сурталчилгааны зорилгоор ашиглах эрхтэй. Үүнд хэрэглэгчийн зөвшөөрөл шаардахгүй бөгөөд ямар нэг мөнгөн урамшуулал хэрэглэгчид олгохгүй болно.
3 . 5 Хэрэглэгч хоорондын аливаа маргааныг “Toono” хариуцан шийдвэрлэхгүй болно. “Toono” нь худалдагчийн бараа, бүтээгдэхүүн эрхийн болон чанарын доголдолгүй эсэх, аюулгүй байдал, хууль ёсны байдал хангасан эсэхэд баталгаа гаргахгүй болно.
4 . “Toono” сайтыг ашиглахад хэрэглэгчийн баримтлах журам, хориглох зүйлс
4 . 1 Бараа, бүтээгдэхүүнийг худалдахаар "Toono"-д байршуулахдаа танилцуулга, мэдээллийг тохиромжгүй, буруу ангилал, хэсэгт жагсаах, байршуулах.
4 . 2 Аливаа хууль тогтоомж, журам, гуравдагч этгээдийн эрх эсвэл "Toono"-ийн үйлчилгээний нөхцөлийг зөрчих, үл биелүүлэх.
4 . 3 Хуурамч, буруу, үндсэн бараа, бүтээгдэхүүнээс зөрөөтэй, хэрэглэгчийг төөрөлдүүлэх мэдээлэл оруулах, хууран мэхлэлт, гүтгэлэг, доромжлох агуулгатай мэдээлэл оруулах.
4 . 4 Бусдын оюуны өмчид халдсан мэдээлэл оруулах, ийнхүү оруулснаас үүдэж платформын үйлчилгээ үзүүлэгч байгууллагад учирсан аливаа хохирлыг үл маргах журмаар хариуцан барагдуулах үүрэгтэй.
4 . 5 Бараа, үйлчилгээний мэдээлэл оруулах зааврын дагуу мэдээллийг бүрэн гүйцэд оруулахгүй эсхүл бусдын бараа, үйлчилгээний мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах, ашиглах.
4 . 6 Хэрэглэгчийн худалдахаар байршуулсан бараа, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учирсан тохиолдолд холбогдох хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцна.
5 . Зар нийтлэх журам
5 . 1 Хэрэглэгч нь сайтын заасан хуудсыг бөглөснөөр өөрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайтад зарлан нийтлэх бүрэн эрхтэй. Хориотой бус, улсын хууль цаазад харшлаагүй, сайтын хориотой барааны жагсаалд ороогүй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрын зарыг нийтэлж болно.
5 . 2 Зарын эзэн нь өөрийн зарлаж буй бараа бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг мэддэг байх шаардлагатай бөгөөд буруу мэдээлэл оруулсан тохиолдолд нэмэлт мэдээллийг зард засвар оруулан нэмэх үүрэгтэй.
5 . 3 Хэрэглэгч зар оруулахад дараах зүйлсийг хориглоно:
- Нэг хаягаас ижил зар нийтлэх.
- Зарын утга санаа давхцах.
- Өөр хоёр хаягаас нэг зарыг хуулж оруулах.
- Зарын гарчиг, утга агуулга нь зарын категорид тохирохгүй байх.
- Зарын гарчиг, оруулсан зураг, зарын тайлбар нь хоорондоо утга санааны зөрчилтэй байх.
- Нэг зар дээр хэд хэдэн бараа бүтээгдэхүүн зэрэг зарлах.
- Улсын хэмжээний хориотой бараа бүтээгдэхүүнийг зарлан нийтлэх.
- Зохиогчийн эрх зөрчих.
5 . 4 Хэрэглэгч дараах зүйлсийг нийтлэхийг хориглоно:
- Мансууруулах бодис
- Эротик, секс, садар самуунтай холбогдох хэрэгсэл, үйлчилгээ
- Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
- Хүний эрүүл мэнд, аюулгүйн байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
- Улсын шагнал, тэмдэг, хувь хүний бичиг баримт болон эдгээрийн албан бланк
- Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй зэвсэг
- Гуравдагч этгээдийн оюуны өмч
- Хориотой амьтан, ургамал
- Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс
5 . 5 Зарын гарчиг нь зарын тайлбартай уялдаа холбоотой, утга нэгтэй байх ёстой ба гарчигт зарлагчийн холбоо барих утасны дугаар, хаяг, интернэт хаяг буюу бусад сайтын холбоос бичигдэхгүй байх ёстой.
5 . 6 Зарын зураг нь зарын гарчиг, зарын тайлбартай шууд холбоотой зураг байх ёстой. Зурагт зөвхөн санал болгож буй объектын дүрс байна. Интернэт сайтаас хуулсан, чанарын шаардлага хангаагүй зургийг сайт нийтлэхгүй болно.
5 . 7 Бараа, үйлчилгээний санал болгож буй үнэ бодитой, үнэн зөв байх ёстой.
5 . 8 Зарын тайлбар
- Зарын тайлбарт үндэслэлгүй цэг тэмдэг, том үсэг ашиглахгүй байх.
- Зарлаж буй бараа, үйлчилгээ, ажлын байр буюу оруулсан зургийн тухай тайлбарлан бичнэ.
- Зарын тайлбар нь зөвхөн бараа, үйлчилгээний тухай тодорхой мэдээллийг оруулах ба өөр бусад дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилж тайлбарлахгүй болно.
- Зарын тайлбарт бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний нөхцөлийг бичиж оруулахыг зөвшөөрнө.
- Интернэт хаяг буюу бусад сайтын холбоос оруулахгүй байх.
5 . 9 Сайтын удирдлага буюу эрх, үүрэг
- Хэрэв зарын эзэн нь сайтын дотоод журам болон хууль дүрмийг зөрчиж, алдаатай зар нийтэлсэн тохиолдолд сайт зарыг устгах, хэрэглэгчийн бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.
- Хэрэглэгч буюу зар нийтлэгчийн оруулсан зарын утга агуулгад өөрчлөлт оруулахгүй байх.
- Хэрэв зарын утга агуулга нь сайт дахь өөр нэг категорид илүү тохиромжтой байгаа тохиолдолд зарын байршлыг өөрчлөн, тохирох категорид нийтлэх эрхтэй. Мөн нийтлэгдсэн зарын хугацааг сунгах эрхтэй.
- Нэг хэрэглэгчээс нийтлэгдэх зарын тоог хязгаарлах эрхтэй.
- Зарлаж буй барааны мэдээлэл хуурамч, байж боломгүй тохиолдолд зарыг хүчингүй болгох, барааны үнэ нь хэт худал үнэлэгдсэн байвал зар устгах эрхтэй.
- Хэрэглэгчийн бичсэн зарын утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт сайт хариуцлага үүрэхгүй болно.
5 . 10 Зарыг дараах шалтгаануудаар устгана
- Эрх бүхий байгууллага болон холбогдох засгийн газрын байгууллагын шаардлага.
- Сайт нь өөрийн үзсэнээр зарыг нийтийн ёс суртахуунгүй гэж үзэх.
- Өөр хэрэглэгчийн нийтэлсэн бараа, үйлчилгээтэй ижил төстэй зар байх.
- Зарын мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл, зар нийтлэх журам болон холбогдох хууль тогтоомж зөрчих.
- Зард агуулагдах мэдээлэл нь бодит бус байх.
- Зарын гарчиг нь зарын мэдээлэл тайлбартай холбогдолгүй байх.
- Зарын гарчигт олон тооны цэг таслал, анхааруулгын тэмдэг, том үсэгтнүүд ашиглан оруулсан байх.
- Зарын гарчиг болон тайлбарын зурагт интернэт хаяг буюу бусад сайтын холбоос бичигдсэн байх.
- Зураг нь зарын утга агуулгатай нийцээгүй, шууд хамааралгүй байх.
- Зураг нь интернэт сайтаас хуулсан, абстракт, үл ойлгогдох зураг байх.
- Тухайн зарын категорид үл таарах.
- Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох засгийн газрын байгууллагын шаардлага.
- Бусад Хэрэглэгчдийн сурталчлах эрх зөрчигдсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.
5 . 11 “Ажлын зар” категорийн зар нийтлэх дүрэм
- Өөр өөр байршилтай ижил төстэй нээлттэй ажлын байр нийтлэхийг зөвшөөрнө. Сүлжээ байгууллага болон худалдааны газрын олон байршилд байрлах ижил ажлын байрны зарыг зөвшөөрнө. Энэ тохиолдолд ажлын байр болон салбарын байршил тодорхой байх ёстой.
- Зарлагч нь ажлын байрны хаягаа тодорхой бичсэн байх, ямар мэргэжлээр ажиллуулах гэдэг нь тодорхой байх ёстой. Жишээ нь: Худалдааны төвд худалдагч авна. Ийм зарыг сайт нийтлэхгүй! Аль хот, дүүрэг, хороолол, ямар нэртэй худалдааны төв, аль автобусны буудалтай ойрхон эсэх талаар хаягаа тодорхой бичиж оруулна.
5 . 12 Ажлын байрны зард дараах зүйлсийг хориглоно:
- Ажил олгогч эсвэл гуравдагч этгээдэд мөнгө шилжүүлэх шаардлага (санхүүгийн болон хөрөнгө оруулалтын пирамидууд).
- Санал болгож буй хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд нийцээгүй, байж боломгүй үнийн саналтай байхыг хориглоно.
- Эротик үйлчилгээ, биеэ үнэлэх гэх мэт садар самууны ажлын байрны саналыг хатуу хориглож, устгана.
6 . Үйлчилгээний төлбөр
6 . 1 Хэрэглэгч нь өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгааг төлбөртэй сурталчилгааны хэсэгт байрлуулах боломжтой бөгөөд “Toono”-д зар сурталчилгаа байрлуулах хэсгээс баннер болон төлбөрийн мэдээллийг авч, боломжит хугацааг сонгож, холбогдох төлбөрийг төлж сурталчилгаа байршуулна.
6 . 2 Хэрэглэгч нь зарыг тэргүүн ээлжид Хэрэглэгчдэд харагдуулах үнэ цэнтэй байршилд байршуулж, “Онцлох зар” болгох боломж тун удахгүй бий болно. Бараа, бүтээгдэхүүний мэдээллийг оруулахдаа төлбөртэй гэсэн сонголтоос хийж төлбөрөө төлснөөр таны зар үнэ цэнэ бүхий байршилд байрлана.
6 . 3 Сайтын төлбөрт үйлчилгээг авахаас өмнө төлбөрийн нөхцөлтэй танилцах үүрэгтэй. Үйлчилгээний төлбөрийг сайт дээр заасны дагуу хийнэ.
7 . Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт өөрчлөлт
7 . 1 Сайт нь шаардлагатай тохиолдолд үйлчилгээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Сайтыг үргэлжлүүлэн ашигласнаар хэрэглэгч аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.